Богд хаант Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-29 14:42:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголчууд дэлхий дахинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин тунхаглаж, төрт улсаа сэргээн байгуулсны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Богд хаант Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд, ЕТГ-ын дарга Я.Содбаатар болон аймаг, орон нутгийн удирдлагууд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, Шанхын хийдэд очиж, Шар тугийг цэнгүүлэв.

Тус хийдэд  Богд Хаант Монгол Улсын төрийн шинэ тугийн эх хувь байдаг ба орон нутгийн удирдлага, хийдийн санаачилгаар уг тугийг мандуулах, цэнгүүлэх ёслолын үйл ажиллагааг 2014 оноос эхлэн уламжлал болгон тогтоожээ. Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахьдаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо олж авахдаа төрийн шинэ тугаа энд хадгалан үлдээсэн байдаг аж.

相关新闻