Н.Төгсцогт 6 дахь тулаанаа хийж, дахин нокаутаар ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-18 11:22:12

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт энэ сарын 17 -нд АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу  минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.

Энэ удаагийн тулаан анх удаа 10 /раунд/ үеийн турш үргэлжлэхээр товлогдоод байсан ийнхүү өндөрлөв. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын өрсөлдөгч Рафаэль Васкес. 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йорк хотын Брүүклинд өссөн. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16-д нь ялж, /13-ыг нь нокаутаар ялсан/ хоёр удаа ялагдсан хүчтэй, туршлагатай тулаанч байв. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж байгаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялж хатуу самар болохоо нотолж чадлаа.

Д.Өлзий

相关新闻