Халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-21 15:54:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын 12 тохиолдол шинээр бүртгэгджээ. Одоогоор 39 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнд жирэмсэн эмэгтэй байхгүй, харин 18 хүртэлх насны хүүхэд дөрөв байна. Тодруулбал, халдвар авсан жирэмсэн эмэгтэй байхгүй аж.

Биеийн байдлын хувьд хөнгөн 22, хүндэвтэр 14, хүнд гурван иргэн байна. Харин гэрийн эмчилгээнд 120, гэрийн тусгаарлалтад 334 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Гэрийн эмчилгээнд байгаа иргэдийн 79 нь 18-аас дээш насны, 41 нь хүүхэд байна. Тус аймгийн хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 14022 болоод байгаа бол 13885 нь бүрэн эдгэрчээ.

相关新闻