Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг цэгээс худалдан авах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-21 12:23:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Бизнесийг дэмжих жилийн хүрээнд Дундговь аймагт орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг цэгээс хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо.

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл, ОНХС-гийн хамтарсан санхүүжилтээр Сайнцагаан суманд “Борлуулалтын цэг”-ийг барьж, ашиглалтад орууллаа. Тус төвийн барилгын ажлыг 381,0 сая төгрөгөөр “Экстракт” ХХК гүйцэтгэжээ.

Борлуултын нэгдсэн цэгтэй болсноор тус аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэн, цаашдаа “Дундговьд үйлдвэрлэв” төв болон өргөжүүлэх аж. 

相关新闻