"Зурагт ном” төслийн цахим уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-20 15:58:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг ивээх сангийн “Зурагт ном” төсөлд Дундговь аймгаас хамрагдсан цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар болон Хүүхдийг ивээх сангийн төсөл хэрэгжүүлэгчид оролцсон цахим уулзалт боллоо.


Японы Хүүхдийг ивээх сангаас ном, тоглоомын багц хандивлах “Зурагт ном” төслийг орон нутаг болон нийслэлийн төрийн өмчит 40 цэцэрлэг, сумын дөрвөн сургуульд хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөлд тус аймгийн төвийн 5 цэцэрлэг хамрагдаж байгаа юм. Төслийн хүрээнд цэцэрлэг тус бүр 130 ширхэг зурагт ном, 9 төрлийн тоглоом, нийт 8,5  сая төгрөгийн ном, тоглоомын багцыг хүлээж авсан.


Төсөлд хамрагдсан цэцэрлэгүүд ном тоглоомоор дамжуулан малчдын болон цэцэрлэгт хамрагдаж буй нийт 900 гаруй хүүхдэд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн чадвар эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг олон хувилбараар зохион байгуулж, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин  ажиллажээ.

Уулзалтын үеэр Эрдэнэдалай сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Цэрэн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж,  туршлагаа хуваалцсан юм. 

相关新闻