АН-ын даргын үүргийг Д.Эрдэнэбат гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-16 15:23:24

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас АН-ын даргын үүргийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнбатыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.

Мөн хуралдаанаас АН-ын даргын үүрэгт ажлаас З.Энхболдыг чөлөөлсөн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг томилох асуудлыг АН-ын Гүйцэтгэх зөвлөл сайшаав.

Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.

Б.Туул 

相关新闻