Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн хэмжээ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-17 10:39:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол банкны Дундговь аймаг дахь салбарын мэдээлснээр тус аймагт банкны зээлийн үлдэгдэл 135,7 тэрбум төгрөг болж, энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17,5 хувиар өсжээ.

Үүнээс анхаарал хандуулах зээл 541,0 сая төгрөг, чанаргүй зээл 1,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болж, өмнөх оны мөн үеийнхээс анхаарал хандуулах зээл 31 хувиар, чанаргүй зээл 18,7 хувиар тус тус бууурсан байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 1.3 хувийг анхаарал хандуулах ба чанаргүй зээл эзэлж байна. Харин хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 11.4 хувиар өсч, 95,9 тэрбум төгрөг болжээ.

Аймгийн хэмжээнд 34 банкны салбар нэгжид нийт 158 хүн ажиллаж байгаа юм. 

相关新闻