Ур чадварын уралдаанд 17 худалдагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-16 16:55:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, ХХААГ хамтран Худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дэлгүүрийн худалдагч нарын дунд ур чадварын уралдаан зохион байгуулав.

Тус уралдаанд худалдаа үйлчилгээний байгууллагад ажилладаг 17 худалдагч оролцож, харилцааны соёл, үйлчилгээний стандарт, дүрэм журам, хүнсний эрүүл ахуйн мэдлэг, үйлчилгээ үзүүлэх ур чадвар, бүтээгдэхүүн тайлбарлах  чадвар гэсэн үе шатаар мэдлэг, ур чадвараа сорьсон байна.

Энэхүү ур чадварын уралдаан "Чанарай үйлчилгээ" уриан дор зохион байгуулсан бөгөөд худалдагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой юм.

Тус уралдаанд "Ялгуум билэгт" ХХК-ийн худалдагч Л.Дэлгэрмаа түрүүлж, "Баянбулаг" ХХК-ийн худалдагч Т.Ууганбат, "Тогоогийн говь" ХХК-ийн худалдагч Б.Урантуяа нар удаалж, "Тойн хайрхан" ХХК-ийн худалдагч Ө.Өлзий-Угалз тусгай байрт шалгарчээ.

Мөн энэ үеэр Стандарт хэмжил зүйн хэлтсийн нэрэмжит “Батламж” мөнгөн шагналаар "Жинд болор" ХХК-ийн худалдагч О.Номинчулуун шагнуулсан байна. 

相关新闻