Хаалттай хуралдаан завсарлаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ"Их тэнгэр" цогцолборын "АСЕМ вилла"-д үргэлжилж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалттай хуралдаан өндөрлөж, завсарлаад байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй Дээд түвшний уулзалтын төгсгөлийн баримт бичгүүдийг батлах Хаалттай хуралдаан өнөөдөр өглөө 08.30 цагт эхэлсэн. Уг хуралдаанаар "Улаанбаатарын тунхаглал"-ыг хэлэлцсэн юм. Мөн АСЕМ-ыг даргалж буй Монгол Улс “Даргын мэдэгдэл” гаргах юм.
Одоо завсарлагааны дараа дээрх баримт бичгүүдийг баталж, дараагийн 12 дахь удаагийн Дээд түвшний уулзалтыг хийх улсыг сонгон, Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын Хаалтын үйл ажиллагаа болно.
Н.Туяа