Туркийн армийн бүлэг төрийн эрхийг гартаа оруулснаа мэдэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭАНКАРА. /ВВС/. Туркийн армийн нэгэн бүлэг төрийн эрхийг гартаа авснаа телевизээр мэдэгдлээ. Истанбул хотын стратегийн ач холбогдол бүхий цэгүүдэд цэргүүд байрлаж, нийслэл Анкара хотод сөнөөгч нисэх онгоцууд маш доогуур нисч байна.
Телевизээр хийсэн мэдэгдэлд “одоо энэ улсыг “Энх тайвны зөвлөл” удирдаж эхэллээ. Хөл хорьж, онц байдал тогтоолоо” гэжээ.
Чухам ямар бүлэг цэргийн эргэлт хийж байгаа нь хараахан тодорхой бус байна. Армийн нөлөө бүхий зарим албан тушаалтныг баривчилсан гэсэн мэдээлэл байна.
Мөн нийслэл Анкара хотод буун дуур гарч, дэлбэрэлтийн чимээ сонсогдож, засгийн газрын ордны гадна танкууд байрлуулжээ.
Харин тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэл хийхдээ “цөөнхийн бослогыг би даван туулна” гээд, ардчиллыг хамгаалахыг ард иргэддээ уриаллаа.
Г.Доржханд