Цайны ёслолын нэрт мастер 102 насандаа таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-15 17:40:00

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 15 /NHK/. Японд болон дэлхий дахинд цайны ёслолын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан цайны ёслолын нэрт мастер Сэн Гэнсицү пүрэв гарагт 102 насандаа таалал төгсжээ.


Тэрбээр Киото хотноо цайны ёслолын Урасэнкэ гэдэг томоохон сургуулийн 14 дэх тэргүүний ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1964-2002 онд уг сургуулийг 40 орчим жилийн турш удирдсан байна.


Сэн Гэнсицү 1997 онд уламжлалт цайны ёслолыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны учир Соёлын одонгоор шагнуулжээ. Тэрбээр гадаад орнуудад цайны ёслолын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд уг сэдвээр гадаадын их сургуулиудад хичээл зааж байв.


Дэлхийн II дайны үед Сэн Японы Эзэн хааны армийн амиа золиослогчдын ангид алба хааж байжээ. Тэрбээр даян дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулахын тулд цайны ёслолын соёлыг ашиглах зорилго өвөртлөн 100 нас хүрсэн хойноо ч уг ёслолыг зохион байгуулж байв.  

相关新闻