Худалдаа, үйлчилгээний салбарын шилдгүүдээ шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-13 10:48:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Худалдаа үйлчилгээний 100, Ахуй үйлчилгээний салбарын 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарт он удаан жил, үр бүтээлтэй ажилласан ахмадууд болон салбартаа амжилттай ажиллаж буй иргэдэд шагнал гардууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Худалдааны салбар, ахуй үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, аж ахуйн нэгжүүд болон одоо ажиллаж байгаа нийт ажилтнууд, иргэдэд Худалдаа үйлчилгээний 100 жил, Ахуй үйлчилгээний салбарын 90 жилийн ойн мэнд дэвшүүлсэн байна.

Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор аймгийн худалдааны байгууллага, МХА-д дарга, ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Чулууны Оюундулам, худалдаа, үйлчилгээний байгууллагын ахмад ажилтан Наваадондовын Буянхүү, Раднаабазарын Мядаг нарыг шагнасныг гардуулан өгчээ.

“Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр Н.Цэндсүрэн, Г.Эрдэнэтогтох, Х.Мөнх-, С.Алтанцэцэг, Д.Энхээ, Ц.Нандинцэцэг, Х.Маам, С.Уянга, Г.Энхжаргал нарыг шагнажээ.

相关新闻