Шинэ Засаг дарга үүрэгт ажилдаа орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг Монгол Улсын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 29-нд батламжилсан.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа
шинээр томилогдсон Засаг дарга Н.Лхагвадоржид тамгыг нь гардуулан өгч, ажилд нь
амжилт хүслээ. Шинэ Засаг
дарга Н.Лхагвадорж тамгаа гардан авч, үүрэгт
ажилдаа орлоо.