Залуу малчин өрхөд ном хандивлаж, гэрийн номын сантай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-22 17:40:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өрнөж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Номын богц" үйл ажиллагааг зохион байгуулжээ. 

Тус үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн Нийтийн номын сан, Дарви сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулж, анх удаа малчин өрхөд ном хандивласан байна. 

Энэ хүрээнд Дарви сумын Дэлгэр багийн залуу малчин Б.Баасанбаярынх гэрийн номын сантай боллоо. Энд уран зохиол, түүх, танин мэдэхүйн чиглэлийн ном цугласан байна. 

Ийнхүү хөдөөгийн иргэдэд ном уншихын ач тусыг сурталчилж, чөлөөт цагаараа ном уншиж хэвшихийг залуу үeийнхэнд уриаллаа. Энэ үeэр зарим иргэдийн зүгээс олон айлд гэрийн номын сантай болох оюуны хөрөнгө оруулалт хийхийг санал болгожээ.    

Малчин Б.Баасанбаяр ном унших дуртай. Хамгийн сүүлд "Уяачдын өврийн дэвтэр" гэх номыг уншиж, судалсан тухайгаа ярив. Мөн цаашид ойр дотны хүмүүс, нутгийн иргэдэд "гэрийн номын сан"-гаа танилцуулж, ном зохиолуудыг шимтэн уншихаа илэрхийлжээ.     


相关新闻