Хог ачих гар ажиллагааг хөнгөвчлөх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-15 18:36:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтаар хог тээврийн зориулалттай дөрвөн автомашиныг шийдвэрлэж,  Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө.

10 тоннын даацтай эдгээр машин нь хогийн сав өргөгчтэй тул гар ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэх давуу талтай.

Гэр хорооллын айл өрхүүдийн хогийг ачихдаа Хот тохижуулах албаны ажилтнууд өмнө нь гараар хүрздэж ачдаг байсан бол одоо хогийн савтай нь өргөн ачдаг болсноор хог хаягдлыг цэвэрлэх үеэр үүсдэг тоосжилт, орчны бохирдлыг ч бууруулах юм.

Түүнчлэн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  Хот тохижуулах газрын хог цэвэрлэгээ, тээврийн болон бусад хэрэгцээнд 570,0 сая төгрөгийн өртөг бүхий 8 автомашин мөн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ оны есдүгээр сараас Хот тохижуулах газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэхийн тулд 13 хүнийг орон тоогоор авч ажилуулаад байгаа ажээ.

相关新闻