Хүүхдийн сур харваанд Н.Алтантулга, С.Цэцэг-Өлзий нар түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 08:36:47

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд Н.Алтантулга, эмэгтэй төрөлд С.Цэцэг-Өлзий нар түрүүлжээ.

Энэ жилийн хүүхдийн сур харваанд 21 аймаг, 9 дүүргээс  нийт 130 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Ингээд та бүхэнд хүүхдийн сур харвааны дүнг танилцуулж байна.

Эрэгтэй:

1-р байр: Нармандах Алтантулга / 29 оноогоор / БаянӨлгий аймгийн Алтай сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хороо Цэц Мөнгөн сум компанийн харваач өсөх идэр

 2-р байр: Бат-Эрдэнэ Мөнх-Эрдэнэ /26 оноогоор/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин

 3-р байр: Хорлоо Цогбаяр /26 оноогоор/ Баян-Өлгий аймаг Буянт Сумын уугуул Алдар спорт хороо Жем интернешнл компаны харваач 2016 оны Улсын аврага

 4-р байр: Сайхантулга Цэнд-Аюуш /25 оноогоор/ Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин

 5-р байр: Батбуян Сэргэлэн /24 оноогоор/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-н 11-р ангийн сурагч

 Эмэгтэй;

 1-р байр Сайнбилэг Цэцэг-Өлзий / 26 оноогоор / Дорноговь аймаг Хатанбулаг сумын уугуул ЕБС-н 5-р сургуулийн 11-р ангийн сурагч

 2-Р БАЙР Баянбилэг Энхжин / 25 оноогоор / Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор 9-р анги Хангарьд спорт клубын тамирчин

 3-р байр Мэндбаяр Оюунзул /25 оноогоор/ Дорноговь аймаг Өргөн сумын уугуул ЕБС-н 5-р сургуулын сурагч Өсөх идэр мэргэн

 4-р байр Хаянхярваагийн Солонго /25 оноогоор/ Дорнод аймгийн Хэрлэн сумын Харьяат 1-р сургуулийн 12-р ангийн сурагч

 5-р байр Буманчимэг Цэнгэлмаа / 24 оноогоор / Өмнөговь аймаг Манлай сумын уугуул Дорноговь аймгийн ЕБ-н 1-р сургуулийн харваач тус тус эзэллээ.

Ч.Ариунболд

相关新闻