Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-29 09:36:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Шатрын 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тоглолт Тусгаар тогтнолын ордонд боллоо.


Тус тэмцээний нээлттэй ангилалд 95, эмэгтэйчүүдэд 97 шатарчин шигшээд оролцсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр эхний 11 байрт шалгарсан шатарчид ирэх есдүгээр сард шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхийн эзэн болов.

Тодруулбал, нээлттэй ангилалд их мастер С.Билгүүн, Б.Гүндаваа, олон улсын мастер Ү.Агьбилэг, Х.Итгэлт, М.Амилал, С.Ган-Эрдэнэ, С.Чингүүн, ФИДЕ мастер Х.Өлзийхишиг, Ц.Лхагвасүрэн, Н.Содбилэгт, Э.Баасансүрэн нар эрхээ авлаа. Харин эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Б.Баярмаа, ФИДЕ мастер Э.Энхрий, Э.Хүслэн, кандитат мастер Б.Мөнгөнзул, Э.Эмүжин, Н.Содгэрэлт, Х.Баясгалан, Э.Зол-Учрал, залуу тамирчин М.Маргад, Ш.Оюунгэрэл нар шигшээд өрсөлдөхөөр болов. Дээрх тамирчид дээр өнгөрсөн жилийн улсын аварга олон улсын мастер Г.Амартүвшин, их мастер Т.Мөнхзул нар урилгаар оролцоно.


Шигшээд шалгарсан хамгийн залуу шатарчин нь ФИДЕ-гийн дэд мастер Н.Содгэрэлт юм. Тэрбээр өдгөө 13 нас найман сартай. Түүнчлэн 14 настай М.Маргад, Э.Зол-Учрал, 15 настай Ш.Оюунгэрэл нар эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авав. Тэгвэл намар шигшээд өрсөлдөх 24 шатарчнаас хамгийн ахмад нь их мастер Б.Мөнгөнтуул, Б.Гүндаваа нар болж байна. 




相关新闻