“Хасын Хүлэгүүд” Зүүн Азийн бүсийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-02 10:44:23

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн финалд шалгарч үлдлээ.


Хагас шигшээд Индонезийн багийг долоон онооны зөрүүтэй буулган авсан “Хүлэгүүд” финалд Тайванийн аварга “Тайвань Пайлотс”-ыг 86:77-гоор хожсоноор анх удаа Азийн аваргуудын лигийн Зүүн бүсийн аваргаадр тодорч, финалд тоглох эрхтэй болов. Энэхүү тоглолтын “Үнэ цэнтэй тоглогч”-оор тоглогчоор “Хүлэгүүд”-ийн Иан Миллер тодорсон юм. Ингэснээр тэр Азийн аваргуудын лиг болон Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн финалын “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналыг дараалан хүртлээ.


Зүүн бүсэд 8-0 гэсэн 100 хувийн амжилттайгаар түрүүлсэн “Хасын Хүлэгүүд” энэ сарын 4-нд АНЭУ-ын Дубай хотыг зорьж, финалын шатанд өрсөлдөнө. Шилдэг есөн баг өрсөлдөх энэхүү тоглолтод манай баг “А” хэсэгт Ираны “Табиат Баскетбол”, Хятадын “Зежиан Гуанша Лионс” багтай багтжээ.  


Финалын тэмцээн энэ сарын 7-13-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно.





















相关新闻