Өвөлжилтийн бэлтгэл 80,9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх,
хадгалалтыг сайжруулах зорилгоор агуулах, саравч барьж, хашаажуулсан байна.
Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл болон
аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 200,0 орчим сая төгрөгийн санхүүжилтээр “Хос соёмбот өргөө” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэн
улсын комисст хүлээлгэн өгчээ.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг
бүрдүүлэх тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд өвс, тэжээл нийлүүлэх ажлаа эхлээд
байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат өвс, тэжээлийн
татан авалт, хадгалалтын байдалтай танилцаж, цаашдаа өвс тэжээлийг хадгалах,
хамгаалах тал дээр илүү анхаарч, агуулах савыг өргөтгөх шаардлага байгааг тэмдэглээд
аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80,9 хувьтай, малчдын өрхийн
хэрэгцээний өвс тэжээл бэлтгэх ажил 40 орчим хувьтай байгааг онцолжээ.
Малчдын өвөлжилтийн хувийн бэлтгэл удаашралтай байгаа тул
хаа хаанаа өвөлжилтийн бэлтгэл ажлаа хариуцлагатайгаар хангаж ажиллахыг анхааруулж, сум бүрт сайн
чанарын өвс тэжээлийг нөөцлөх үүрэг, чиглэл өгсөн гэдгээ дурдлаа.