Хашаандаа мод тарьсан 30 өрхийг тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-03 16:49:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аубакир Өлгий хотыг жишиг ногоон бүс болгох, иргэдийн мод тарих идэвх, санаачилгыг дэмжих зорилгоор "Ногоон Өлгий" аяныг өнгөрсөн хавраас өрнүүлсэн.

Аяны хүрээнд хашаандаа хамгийн олон мод тарьж, арчилж ургуулсан айл өрхүүдийг мөнгөн шагналаар шагнахаа тэрээр мэдэгдсэн юм.

Тэгвэл "Ногоон Өлгий" аянд аймгийн төвийн 60 өрх хамрагдаж, нийт 3272 ширхэг мод тарьсан байна. УИХ-ын гишүүн Т.Аубакир эдгээр өрхүүдээс хамгийн олон мод тарьж, зохих нотлох баримтаа бүрдүүлж өгсөн 30 айлыг хувиасаа тус бүр 1 сая төгрөгөөр, үлдсэн 30 өрхийг тус бүр 50 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Тухайн ажлыг 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ. 

相关新闻