Португалд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн худалдаалахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-11-02 12:55:24

ЛИСБОН. /The Portugal News/. Португалд чихний хөвөн, хоолны хуванцар хэрэгсэл зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг хориглох тухай Засгийн газар шийдвэр даваа гаргаас хэрэгжиж эхэлжээ.


Үүнд унд, хүнсний савлагаанд хэрэглэх хуванцар хэрэгслийн хэрэглээг багасгах талаар мөн тусгасан бөгөөд 2026 оны 12 дугаар сарын 31 гэхэд 80 хувиар, 2030 оны 12 дугаар сарын 31 гэхэд 90 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байна.


Португалын Сайд нарын зөвлөлийн хоёр сарын өмнө баталсан энэхүү тогтоол нь тодорхой хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах Европын Холбооны 2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн удирдамжтай нийцэж байгаа ажээ. 

相关新闻