Хурим найр хийхийг хориглосон шийдвэр хэвээр үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-11-01 17:23:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс 29 дүгээр хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

-Соёл, урлаг, биеийн тамир, спортын үйл ажиллагааг тухайн анги танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр явуулахыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зөвшөөрөв. Энэ нь насанд хүрэгчдийн болон мэргэжлийн холбоодоос зохион байгуулах аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнүүд хамаарна. Гэхдээ урлаг, соёл, биеийн тамир, спортын үйл ажиллагаанд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд оролцох боломжгүй аж.

- Хоол үйлдвэрлэлийн газрын ажиллах хуваарийг 09:00-22:00 цаг болгон өөрчлөв.

- Архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх хугацааг 22:00 цаг хүртэл сунгав.

-Урлаг, соёл, биеийн тамирын үйл ажиллагаа зохион байгуулах байгууллагууд болон үйлчилгээний байгууллагуудтай хариуцлагын гэрээ хийхээр болов.

-Гэрийн болон үйлчилгээний газруудад хурим найр хийхийг хориглосон шийдвэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хэвээр үйлчилнэ.

- Нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ. 

相关新闻