Баян-Өлгийн нутгаар маргааш, нөгөөдөр салхины хурд 22 м/с хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан
энэ сарын 2-6-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
тухайн хугацаанд ихэнх нутгаар салхи, шуургатай байх төлөв ажиглагджээ.
Хугацааны эхэн
болон дундуур аймгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ сарын 2,3-ны өдрүүдэд
салхины хурд шөнөдөө 14-16 м/с, өдөртөө 18-20 м/с, зарим үед 22 м/с хүрч
ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхины хурд 3-8 м/с
байх аж.
Агаарын температур
нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, энэ сарын 4-ний
өдрөөс эрс хүйтэрч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй.
Иймд цаг агаарын
аюул үзэгдлээс сэрэмжтэй байхыг малчид болон иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.