Энэ жил 28 мянган тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-29 12:19:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ намрын ургац хураалтын ажил дууслаа гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Энэ жил аймгийн хэмжээнд 3200 орчим тариаланч ажиллаж, 450 гаруй бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин мeханизм ашиглан нийт 2848.9 га талбайгаас 28 мянган тонн ургац хураасан байна. 

Тодруулбал, 363.8 га талбайгаас 391.8 тонн үр тариа, 660.8 га талбайгаас 2507 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Мөн 728.5 га талбайгаас 9925.9 тонн төмс, 1095.8 га талбайгаас 15246.6 тонн хүнсний ногоо хураан авч, зах зээлд нийлүүлсэн аж. 

Ховд аймгийн тухайд 2021 онд 2664 га талбайд тариалалт хийж, нийт 26.2 мянган тонн ургац хураан авах зорилт дэвшүүлэн ажилласан. Улмаар тус зорилтыг давуулан биeлүүлж, тариалах талбайн хэмжээг 184.9 га буюу 6.4 хувиар, хураасан ургацыг 1791.3 тонн буюу 6.3 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. 

相关新闻