Төв аймгийн хэмжээнд 28,3 тонн нөөцийн мах бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд
зориулан 28.3 тн мах бэлтгэн, нөөцлөх ажлын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа
эрхэлдэг “Эрдэнэ Хүнс” болон
“Тайван Өсөх” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ жилийн хувьд
мах нөөцлөх хэмжээ өмнөх оноос нэг дахин илүү байгааг албаныхан онцоллоо.
2022 оны хаврын хүнсний хэрэгцээнд зориулж 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн
нөөцийн махыг худалдаанд борлуулан, махны үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа юм.