Ховдод халдварын улмаас нийт 20 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 106-аар нэмэгдэж, нийт 15842 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт
469 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс
48 нь 18 хүртэлх насны хүүхэд, 40 нь жирэмсэн эх юм. Биеийн байдал нь маш хүнд 4, хүнд 32,
хүндэвтэр 172, хөнгөн онош бүхий 263
хүн байна.
Мөн аймгийн төв болон сумдад нийт 1359 хүн
гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс
132 хүн гарчээ. Ингэснээр халдвар
аваад эдгэрсэн хүний тоо нийт 13974 боллоо.
Түүнчлэн Үенч сумын харьяат иргэн Д. 53 настай, эрэгтэй. Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нас барсан гэж ЭМЯ бүртгэжээ. Ингээд Ховд аймагт одоогоор коронавирусний халдварын улмаас нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 20 болов.