Мобиком корпораци 40 сурагчид гар утас бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Мобиком корпорацийн “SMART EDUCATION” төслийн хүрээнд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан уралдааны дүнд үндэслэн 40 сурагчийг гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаараар шагнан урамшууллаа.
Энэхүү төсөл нь хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилготой бөгөөд цар тахлын үед сурагчид хичээл, сургалтдаа ухаалаг гар утсыг хэрхэн ашиглах тухай зохион бичлэг, гар зургийн уралдааныг сурагчдын дунд зохион байгуулжээ.
Төсөлд хамрагдсан сурагчдад Samsung Galaxy M12 гар утас, VOO үйлчилгээний 30 хоногийн багц, жилийн турш ашиглах “Academy” дата багц, сар бүр 3GB дата багц, аав ээжтэйгээ үнэгүй ярих “stars” үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэсэн байна.