Шахмал түлшний үйлдвэр барих ажил хойшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-24 13:44:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Хөшөөтийн уурхайг түшиглэн Шахмал түлшний үйлдвэр байгуулахаар болсон.

Шахмал түлшний үйлдвэрийн барилга угсралтын ажлыг энэ онд багтаан эхлэхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгааны улмаас саатлаа гэж албаны эх сурвалж мэдээлж байна.  

Тодруулбал, Нийт 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, жилд 50-90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, аймгийн төв төдийгүй сумдын айл өрхийн түлшний хэрэгцээг бүрэн хангах боломжтой энэ үйлдвэрийг барих төсөв хөрөнгийг нь улсын төсөвт (2021 онд 2 тэрбум) суулгасан.

Гэвч үйлдвэр барих ажил энэ ондоо эхэлж чадахгүй нь бололтой. Энэ нь тендер сонгон шалгаруулалт удааширсан, үйлдвэр барих компани шалгараагүйгээс шалтгааллаа гэж энэ сарын 23-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын цахим хуудаснаа мэдээллээ.  



相关新闻