ХОВД: Бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд 40 гаруй хүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бөхийн цол дуудаачдын улсын зургаадугаар уралдаан энэ сарын
10-11-ний өдөр Ховд аймагт болж байна.
Монголын
Үндэсний бөхийн холбоо хоёр жил тутам Цол дуудаачдын улсын уралдаан зохион
байгуулдаг уламжлалтай.
Энэ
удаагийн уралдааныг Ховд аймгийн ЗДТГ, Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир,
спортын газар хамтран зохион байгуулж буй.
Уралдаанд
13 аймаг, нийслэлээс 20-60 насны 49 хүн оролцож байгаа бөгөөд шилдэг оролцогчид
маргааш тодорно.
Тус
уралдааны зорилго нь соёлын өв, бөх цоллох аргыг түгээн дэлгэрүүлэх,
хөгжүүлэх, цол дуудаачдын
залгамж халааг бэлтгэх, харилцан туршлага солилцох, суралцахад чиглэж буй.
Өмнөх
уралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тэгвэл энэ
удаагийн уралдааныг орон
нутагтаа зохион байгуулж байгаа нь бусад аймгаас анхдагч болж байна.