ХОВД: Нүүдлийн шувуудыг үргээж хөөхгүй байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-10 11:42:27

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хар-Ус нуур бол шувуудын хувьд зүүн ази австралийн нүүдлийн зам дагуух хамгийн чухал үржлийн нутаг.


Дэлхийд ховордож буй олон зүйл шувуудын үржлийн маш эмзэг үе тохиож байгаа тул судлаач, гэрэл зурагчин, иргэдийг Хар-Ус нуурын байгалийн цогцолбор газарт завьтай явах, дрон нисгэх зэргээр шувуудыг үржлийн үед нь үргээж хөөхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас уриалжээ.


Шувуудын үржлийн үе нь ойролцоогоор тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Иймд Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас дээрх уриалгыг гаргасан байна.


Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт 270 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн. Энд борцгор хотон, ямаан сүүлт нугас, реклит цахлаа зэрэг нэн ховор шувуу болон цахлаа, галуу, нугас гэх мэт шувууд бий. 


相关新闻