ХОВД: Голуудын усны түвшин нэмэгдэн үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-13 13:26:18

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар ойрын үед орсон түр зуурын борооны улмаас өнөөдрийн байдлаар зарим голын усны түвшин нэмэгдэж, үерлэж байна. 

 

Тодруулбал, алтайн нуруунаас усжих томоохон гол болох Ховд, Буянт, Булган, Үенч, Бодонч, Төгрөг голын усны түвшин 1-6 см тус тус нэмэгдэн үерлэж байна.

 

Иймд дээрх гол дагуу зусаж байгаа айл өрх, иргэдийг аюулгүй байдлаа хангаж, үер, усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Мөн иргэдийг амралт зугаалгаар явахдаа хүүхдээ голын эргийн дагуу тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө. 

相关新闻