АНУ-д ирсэн Сирийн дүрвэгсдийн тоо 2 дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-04 11:42:36

ВАШИНГТОН. /VOA/. Зургадугаар сард АНУ-д ирсэн Сирийн дүрвэгсдийн тоо өмнөх сарынхаас хоёр дахин нэмэгдсэн нь санхүүгийн жил дуусахаас өмнө буюу есдүгээр сарын 30-наас өмнө 10 мянган дүрвэгч хүлээн авна гэсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн амлалт биелэх байх гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Өнгөрсөн сард 2381 сири дүрвэгч АНУ-д ирснийг 38 муж улсад, тухайлбал Мичиган (570), Калифорни (500), Аризона (388), Иллинойс (343), Пенсильвани (340), Техас (321), Флоридад (301) хуваарилан суурьшуулсан гэж АНУ-ын Төрийн департаментын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төв мэдэгджээ.

Обамагийн амлалтыг биелүүлэхийн тулд ирэх гурван сарын хугацаанд 4814 сири дүрвэгчийг хүлээн авах хэрэгтэй болж байна.

2011 онд Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш тус улсын 4.1 сая иргэн эх орноо орхин дүрвэсэн байна гэж АНУ-ын Гадаад харилцааны зөвлөл мэдээлжээ.

Д.Нямтулга

 

相关新闻