Израил Газын зурваст агаарын цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЙЕРУСАЛИМ. /Anadolu/.
Израилын байлдааны онгоцнууд Газын
зурвасын гурван байрлалд агаарын цохилт өгсөн талаар уг мэдээлэлд ойр эх
сурвалжууд өнөө өглөө мэдээлжээ.
“Anadolu” агентлагт ирсэн мэдээллээр, Израил Газын
зурвасын өмнөд хэсгийн Рафах, Хан Юнис, Бейт Лахиа хотод цохилт өгсөн байна.
“Бид “Хамас”
хөдөлгөөний цэргийн сургуулилалт, зэвсгийн агуулах, газар доогуурх хонгилын
үүдний зориулалтаар ашигладаг дөрвөн байгууламжид цохилт өгсөн” гэж Израилын Батлан
хамгаалах яам хожим нь “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Одоогийн байдлаар
хэн нэгэн хүн амиа алдсан талаарх мэдээлэл байхгүй байна.
Газын зурвасаас
сүүлийн 48 цагт харвасан гурван пуужинг агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр
дээвэр” систем амдан сөнөөсөн гэж Израилын тал ням гарагт мэдэгдсэн юм.