“Амьдрал сайхан” үйл ажиллагаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Архигүй
амьдралыг цогцлооё” аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хамруулан “Амьдрал сайхан” үйл
ажиллагаа зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааг
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн
газар, Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн нийгэмлэг, “АА” нийгэмлэгийн “Говийн хийморь”
бүлгэм хамтран зохион
байгуулж, 23 иргэн
хамрагдсан байна.
Энэ үеэр дээрх иргэдээс короновирусний халдварын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг,
шинжилгээнд хамруулж, “Өөрийгөө танин
мэдэх, хувь хүний хөгжлийг дэмжих”, “Хорт зуршлаас татгалзах нь” сургалтаар мэдлэг олгож, тэдний хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг хийжээ.