Цамбагарав багт дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-01 15:39:08

Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161,2, 84,12- дахь заалтыг үндэслэн Ховд аймгийн Сонгуулийн хороо өчигдөр тогтоол гаргажээ.

 Ховд аймгийн ИТХ-ыг сонгох, сонгуулийн 12 дугаар тойрог Жаргалант сумын 4 дүгээр хэсгийн санал хураалтын дүнгээр тус тус 588 сонгогчийн санал авч тэнцсэн МАН-аас нэр дэвшигч Ж.Батсайхан, Ц.Батэрдэнэ нарын санал хураалтыг дахин явуулахаар болжээ. Дахин санал хураалтыг энэ оны 7 сарын 03-ны өдрийн “Ням гаригийн 06,00-21 цагийн хооронд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дээр орших Цаст Алтай цогцолбор сургуулийн урлагийн зааланд зохион байгуулна.

 

 

А.Бямбасүрэн

 

相关新闻