ХОВД: "Ахмадаа дээдэлье" сарын аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-02 18:32:53

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас "Ахмадаа дээдэлье" сарын аян зохион байгуулна.  


Тус аяны нээлт энэ сарын 5-нд Амарсанаагийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм.   


"Ахмадаа дээдэлье" аяны үйл ажиллагаа нь ахмадуудын санал бодлыг сонсох, тэднийг хөгжүүлэх, нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ.   


Аяныг жил бүрийн аравдугаар сард тохиодог олон улсын ахмадын өдрийг угтан зохион байгуулахаар төлөвлөснөөрөө онцлогтой. 


Ховд аймгийн хэмжээнд 10 мянга орчим ахмад настан бий. Үүнээс 3000 орчим нь аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байна.  





相关新闻