Мал зүйч нарт зэргийн үнэмлэх олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-02 17:28:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн Дундговь аймгийн мал зүйч нарт олгосон зэргийн үнэмлэхийг өнөөдөр гардуулан өглөө.

ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар ахмад мал зүйч Х.Бүүвэйбаатарт “Зөвлөх мал зүйч”, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг, мэргэжилтэн Э.Уугандорж нарт “Тэргүүлэх мал зүйч” зэрэг олгосон аж.

“Тэргүүлэх мал зүйч” нь малын генетик нөөцийг ашиглах, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх чиглэлээр бүх шатны мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, “Зөвлөх мал зүйч” нь дээрх чиглэлээр зөвлөгөө өгөх төдийгүй төсөл, тооцоо боловсруулах, техник, технологийн шийдэлд үнэлэлт, дүгнэлт гаргах эрхтэй юм. 

相关新闻