Моддын төрөл зүйлийн 30 орчим хувь нь устаж үгүй болох эрсдэлд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-03 09:50:34

ЛОНДОН. /BBC/. Хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий дээрх моддын төрөл зүйлийн гуч орчим хувь нь устаж үгүй болохын ирмэгт тулжээ.


Лондон хотод байрладаг “Botanic Gardens Conservation International” (BGCI) мод ургамал хамгаалах буяны байгууллагын тайланд мэдээлснээр, тухайлбал, царс, замбага, халуун орны мод устаж үгүй болох эрсдэлд орсон байна.  


Шинжээчдийн мэдээлж буйгаар, одоо 17 500 төрлийн мод устаж үгүй болох аюулд ороод байгаа бөгөөд энэ нь мөн устах аюулд ороод байгаа хөхтөн амьтан, шувуу, хоёр нутагтан, хэвлээр явагч амьтдын тооноос хоёр дахин их тоо юм. Тиймээс мод тайрах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг аюул нүүрлээд буй энэ үед модыг хамгаалах яаралтай арга хэмжээ авахыг шинжээчид уриалжээ.


“Дэлхий дээр 60 мянга орчим төрөл зүйлийн мод байдаг. Эдгээрээс бид алийг нь хамгаалах ёстой, аль нь устаж үгүй болох эрсдэлд ороод байгааг, мөн чухам хаана байгааг бид анх удаа олж мэдэж байна” гэж BGCI байгууллагын доктор Малин Риверс мэдэгдсэн байна. 

相关新闻