Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг он дуустал сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-01 18:24:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 22 дугаар хуралдаан болж, таван асуудлыг асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, коронавирусний халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтад хамрагдсан байдал, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой бэлтгэл, бэлэн байдал, малын гоц халдварт өвчин шүлхий, мялзан өвчний гаралт, авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, аймгийн хүнсний нөөц, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэх тухай хэлэлцсэн байна.

Тус аймгийн хэмжээнд коронавирусний халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 2013 болсон бөгөөд 11 суманд тархалт өндөр буюу “улаан”, 4 суманд “улбар шар” түвшинд байгаа ажээ.

Тиймээс Онцгой комиссын хуралдаанаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмыг мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.

Сургууль, цэцэрлэгийн багш нарыг шинжилгээнд хамруулж, хэд хэдэн багшаас халдвар илэрсэн учраас Сайнцгаан сумын Засаг даргын захирамжаар аймгийн төвийн 7 цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 10 хүртэл цахимаар хичээллүүлэхээр болжээ. 

相关新闻