Гурван сумын малчид, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Бэлчээрийн удирдлага, уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох нь бүрэлдэхүүн
хэсгийн хүрээнд зорилтот гурван сумын малчид, холбогдох мэргэжилтнүүдийг
чадавхжууллаа.
Энэхүү төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2017 онд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу нэмэлт санхүүжилтээр ХХААХҮЯ-аар дамжуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт суманд хэрэгжиж байгаа юм.
Сургалтыг Хөдөө аж ахуйн сургалт, мэдээллийн “Хөгжлийн оньсон түлхүүр” төв, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж, зорилтот сумын бэлчээр ашиглагчын малчдын бүлэг, бэлчээр ашиглагчдын холбоо, хоршооны гишүүд, ХАА-н мэргэжилтнүүд хамрагдаж, бэлчээрийн менежментийн зохистой дадал, стандартыг нэвтрүүлэх арга зүйд суралцжээ.
“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн
хүрээнд 14 суманд 23 гүний худаг, 22 мал угаалгын ванн, төслийн зорилтот 3
суманд 28 энгийн уурхайн худаг засвар, оготно устгалын тоног төхөөрөмж, өвс,
тэжээлийн 3 саравч агуулах, өвс, тэжээл, малчдын хөгжлийг дэмжих танхимын тоног
төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх 4 байрны засвар зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн
байна.