“Оролцоо” төслийн бүртгэлд Ховд аймгаас 220 хүн хамрагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-08-27 16:23:37

Ховд /МОНЦАМЭ/. Залуусыг ажил хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэлд Ховд аймгаас 220 хүн хамрагдсан байна.  Үүнээс оюутан болон ажил хөдөлмөр эрхлэж буй залуучуудын бүртгэлийг цуцалснаар нийт 199 хүний бүртгэл баталгаажсан гэнэ.

Одоогийн байдлаар Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “сонгон шалгаруулалтын ярилцлага”-ыг үe шаттай зохион байгуулж байна. Үүний үр дүнд залуу үeийн төлөөлөл 120 хүнийг шалгаруулна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Учир нь ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн хүрээнд улсын хэмжээнд нийт 5000 хүнийг хөдөлмөрт бэлтгэх ба нэг аймгаас залуу үeийн төлөөлөл 120 хүн хамрагдах боломжтой гэнэ.

Цаашид залуу үeийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилго бүхий 14 хоногийн хугацаатай “сургалт”-ыг ирэх eсдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулна. Мөн оролцогчдыг өөрсдийн сонирхсон чиглэлээр дадлагад гарах аж.   


相关新闻