Ховд аймагт шинээр 503 хүнээс коронавирусний халдвар илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 503-аар нэмэгдэж, нийт 6430 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 589 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 351 нь Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт байна. Харин 41 иргэн “Ач заяа” эмнэлэгт, 197 иргэн нь сумдын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 58 нь 0-18 насны хүүхэд, 42 нь жирэмсэн эх байна. 10 иргэний биeийн байдал нэн хүнд, 38 иргэнийх хүнд, 175 иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой байгаа аж.
Мөн аймгийн төв болон сумдад нийт 2314 иргэн гэрээр эмчлүүлж байна. Одоогоор халдвар авсан 3899 иргэн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 151 хүн гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Одоо Ховд аймгийн
хэмжээнд ойрын хавьтлын 1358 иргэн гэрийн тусгаарлалтад байна.