“Хариуцлагатай Дундговь-21” аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-26 16:11:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран “8 дугаар сарын 23-наас “Хариуцлагатай Дундговь-21” аян зарлалаа.

Энэхүү аян нь албан байгууллага, аж ахуй нэгж, хувийн хэвшил, иргэдийг идэвхжүүлж, тэдний оролцоотойгоор сум, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд 9 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх аж.

Аяны үйл ажиллагаанд 15 сумын төр, ТББ, хувийн хэвшил, иргэд бүх байгууллага, хувь хүн оролцох боломжтой бөгөөд өөрсдийн санаачилгаар орон нутгийнхаа хөгжилд хүртээмжтэй, шинэлэг, бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулж, тайлангаа баримтжуулан ирүүлэх шаардлагатай аж.

Ирүүлсэн материалыг хэлэлцэн үйл ажиллагааны цар хүрээ, ач холдогдол, үр дүнгээр нь шалгаруулж, төрийн байгууллага, хувийн хэвшил, сум, иргэн тус бүр нэгийг 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98110351, 88094853 утсаар лавлах боломжтой. 

相关新闻