Аймгийн Засаг дарга 140 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны эхний хагас жилийн байдлаар Дундговь аймгийн ЗДТГ
болон 15 сумын төрийн байгууллагууд, 22 агентлаг, аймгийн онцгой комисст хандан
иргэдээс 17306 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлж, шийдвэрлэлтийн байдал 97,5 хувьтай байна.
Иргэдийн хувьд биеэр, цахимаар, утсаар, бичгээр саналаа
ирүүлсэн ба 16881 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж,
425 өргөдөл, гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн шатандаа байгаа аж.
Хугацаа хоцорч шийдвэрлэсэн өргөдөл байхгүйг аймгийн
ЗДТГ-аас мэдээлсэн.
Аймгийн ЗДТГ-ын нээлттэй 7059-106 утсаар 23 санал хүсэлт ирснээс
22 хүсэлтийг хугацаанд нь судалж шийдвэрлэсэн байна.
2021 он гарсаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн
Засаг даргын шийдвэр гарч, 7 хоног бүрийн Бямба гарагийн 11:00-16:00 цагт аймаг,
сумын Засаг дарга нар иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг сонсдог болсон. Энэ
хугацаанд аймгийн Засаг дарга 140 гаруй иргэнийг хүлээн авч уулзан, судлах
шаардлагатай хүсэлтийг бичгээр хүлээн авч хариу өгсөн аж.
Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах сувгийг
нэмэгдүүлж, сумдад өргөдөл гомдол хүлээн авах дижитал IP технологид суурилсан
нээлттэй утсыг ажиллуулж эхэлжээ.