Хаитид болсон газар хөдлөлтийн хохирол 1.12 тэрбум ам.долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-08-25 13:54:49

ХАВАНА. /RT/. Наймдугаар сарын 14-нд Хаитид болсон газар хөдлөлтийн хохирол урьдчилсан тооцоогоор 1.12 тэрбум ам.долларт хүрсэн тухай  “Haiti Libre” мэдээллийн цахим хуудас эрх баригчдын мэдээллээс эш татан уламжлав.


Тус цахим хуудсанд мэдээлснээр, Хаитигийн эрх баригчид НҮБ, Европын холбоо, Дэлхийн банкны төлөөлөгчидтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор байгалийн гамшигт өртсөн газруудыг сэргээн босгоход шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргах боломжийг судалж байгаа аж.


Наймдугаар сарын 14-ний өглөө Хаитид 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Байгалийн гамшгийн улмаас 2189 хүн амиа алдаж, 12 мянга гаруй хүн гэмтжээ. Газар хөдлөлтийн голомт нь нийслэл Порт-о-Пренс хотоос баруун зүгт 125 км зайд байсан байна.  Хаитигийн эрх баригчид гурав хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарлаж, нэг сарын хугацаатай онц байдал тогтоожээ.


相关新闻