Сэлэнгэ үүлдрийн үрээр монгол үхрийг хээлтүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-25 12:18:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд Сайнцагаан, Луус сумын 2 өрхийн 10–аад үхэрт анх удаа зохиомол хээлтүүлэг хийж, туршиж байна.

Мах, сүүний хосолмол ашиг шимтэй Сэлэнгэ үүлдрийн үхрийн үрээр монгол үхрийг сонгон хээлтүүлэг хийсэн байна.

Үхэр сүргийн удмын зүйг сайжруулах биотехнологийн дэвшитэт энэхүү арга нь  шилмэл хээлтүүлэгчийн удам зүйн дэвшлийг түгээхэд хялбар, оновчтой, үржүүлгийн бусад аргаас хямд зардалтай, хээл авалтын хувь өндөр, сайн хээлтүүлэгчийн үрийг олон жил ашиглаж маш олон хээлтэгчийг хээлтүүлэн олон тооны үр төл авах боломжтой, хээлтүүлэг, нийлүүлэлтийн үед гардаг үргүйдэл, сувайралтад нөлөөлөхүйц нөхөн үржихүйн замын халдвар, өвчлөлөөс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг давуу талтай аж.

Нэг үхрийг хээлтүүлэхэд 70,0 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд энэхүү зардлыг малчид өөрсдөө гаргажээ. 

相关新闻