Ливи “AstraZeneca”-гийн вакцин хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-13 13:55:13

ТРИПОЛИ. /Xinhua/. Ливи улс “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины гурав дахь багцыг пүрэв гарагт хүлээн авлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгджээ.  


"COVAX" хөтөлбөрөөр дамжуулан “AstraZeneca”-гийн 117 600 тун вакцины гурав дахь багц Триполи хот дахь “Митига” олон улсын нисэх буудалд ирлээ. Вакцины нийлүүлэлт, хүлээн авалт, тээвэрлэлтийг хөнгөвчилж байгаа нь үндэсний вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдасгахад тусална” гэж уг мэдэгдэлд дурджээ.


Мөн Ливи улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сард 57 600, тавдугаар сард 117 600 тун вакцин хүлээн авсан гэж Хүүхдийн сан мэдээлжээ. Түүнчлэн тус улс саяхан БНХАУ-ын “Sinopharm” компанийн "COVID-19"-ийн вакциныг хүлээн авсан байна.


Ливийн Өвчинд хяналт тавих төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд пүрэв гаргийн байдлаар халдварын 276 739 тохиолдол бүртгэгдэж, 3835 хүн нас баржээ.

相关新闻