Коронавирусний 105 тохиолдол нэмэгдэж, 119 иргэн эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусний 105 тохиолдол нэмж бүртгэгдэн, 119 иргэн эдгэрч Тусгаарлах эмнэлгээс гарлаа.
Ингэснээр коронавирусний батлагдсан нийт тохиолдлын тоо 2844 болж, эдгэрсэн хүний тоо 1844 болж байна.
Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 503 иргэн эмчлүүлж байгаа бол Тусгаарлан ажиглах байранд 108, гэрийн ажиглалтад 2736 иргэн байгаа юм. Эмчлүүлж буй иргэдээс нэн хүнд 2, хүнд 21, хүндэвтэр 66, бусад нь хөнгөн байна.
Баянхонгор аймгийн хэмжээнд 43446 иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.