120 сорьцод шинжилгээ хийхэд 45 тохиолдол нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 120 иргэний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний
халдварын 45 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1355
боллоо.
Нийт тохиолдлыг
харъяаллаар авч үзвэл Баруун-Урт 672, Эрдэнэцагаан 28, Баяндэлгэр 18, Сүхбаатар
75, Мөнххаан 122, Түмэнцогт 17, Асгат 31, Хазан 32, Уулбаян 17, Онгон 150,
Түвшинширээ 2, Дарьганга 16, Наран; 147 тохиолдол бүртгэгджээ.
Эдгээрээс 936 иргэн бүрэн
эдгэрсэн байна.
7 дугаар сарын 8-ны байдлаар
эрүүл мэндийн байгууллагад 423 иргэн эмчлүүлж байгаагаас 300 нь АНЭ-т, 123 нь
11 сумын ЭМТ-д байна. Халдварын улаан бүсэд 59 эмч, эмнэлгийн мэргэжилтэн
тусгаарлагдан ажиллаж байна.
Батлагдсан тохиолдлын ойрын
1104, дам 2257 харьцагч байгаагийн хамгийн олон харьцагч Баруун-Урт суманд
байгаа бөгөөд энэ хэрээр халдвар тархах эрсдэлтэйг ЭМГ-аас иргэдэд анхааруулав.
Аймгийн хэмжээнд 12
байршилд 17 иргэн тусгаарлан ажиглах байранд, 346 иргэн гэрийн ажиглалтад, 2204
иргэн гэрийн тусгаарлалтад байна. Эдгээрээс 860 иргэнд эрүүл мэндийн тандалт
судалгааг хийжээ.