Ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-30 10:44:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хангай болон тал хээрийн нутгаар энэ долоо хоногийг дуусталх хугацаанд дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

30-нд говь, тал хээрийн нутгаар 8-13м/с, зарим үед говийн нутгаар 14-16м/с давж ширүүсэн явган шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11м/с.

Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, тал хээрийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, говийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх аж.

相关新闻